“Миний монгол бичиг-2022” сэдэвт аяны хүрээнд явагдсан 6-9 ангийн Монгол бичгийн хамт олны олимпиадын дүн гарлаа. БШУГ-ын соёлын танхимд олимпиадад тэргүүлсэн ангийн Монгол бичгийн хичээл заадаг багш, тухайн ангийн дарга, АУБ нарт шагнал гардуулав. Тэргүүлсэн ангиуд: 6 анги-ЗҮ-1-6а Б.Амаржаргал, СШ-3-6б Б.Энхтунгалаг, СШ-1-6д Н.Золжаргал 7 анги: -ЗҮ-1-7д- Б.Амаржаргал, СШ-1-7а О.Мөнхдөлгөөн, Айраг-7б Ч.Мөнх-Эрдэнэ 8 анги:-ЗҮ-1-8г А.Оюундарь, СШ-1-8б Г.Баярсайхан, Дэлгэрэх-8б Б.Хишигсүрэн 9 анги: СШ-1-9а Э.Будчимэг, Өргөн -9а А.Энхтуяа, ЗҮ-2-9а П.Гэрэлчимэг хамт олны олимпиадад тэргүүн байруудыг эзэлсэн багш, хамт олонд шагнал гардууллаа. Уг олимпиадад 5171 сурагч оролцсоноос Сайншанд-1, Сайншанд-3, Замын-Үүд -1, Замын Үүд-2, Дэлгэрэх, Өргөн сургуулийн анги хамт олон манлайлжээ. Хичээл заадаг анги хамт олноо сайн зохион байгуулсан Сайншандын 1- р сургуулийн монгол хэлний багш Э.Будчимэг, Г.Баярсайхан, Н.Золжаргал, O.Мөнхдөлгөөн, Сайншандын 3- р сургуулийн багш Б. Энхтунгалаг, Замын Үүдийн 1- р сургуулийн багш Б.Амаржаргал, А.Оюундарь, Замын Үүдийн 2- р сургуулийн багш П.Гэрэлчимэг, Өргөн сумын багш А.Энхтуяа, Дэлгэрэх сумын багш Б.Хишигсүрэн, Айраг сумын багш Ч.Мөнх Эрдэнэ нар нийт сурагчдын сурлагын чанарыг ахиулж, идэвх чармайлттай, санаачилгатай оролцлоо.
Subscribe
0 Сэтгэгдэл
Oldest