“ТОГЛОНГОО СУРАЛЦЪЯ” ДУГУЙЛАН

Нотолгоонд суурилсан сайн туршлага хуваалцаж, хамтран хөгжих зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Дэлхийн банкны санхүүжилтээр Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд хэрэгжүүлж буй “Тоглонгоо суралцъя” дугуйлангийн үйл ажиллагааг Замын-Үүд 3-р сургуулийн бага ангийн заах аргын нэгдлийн хамт олон амжилттай хэрэгжүүлж байна. Тус сургууль “Өгүүлбэртэй бодлого бодох”, “Арифметик үйлдэл”, “Үсэг, үе, үг таних”, “Өгүүлбэр унших”, “Эхтэй ажиллах” гэсэн 5 төрлийн дугуйланд 88 сурагчийг хамруулж, тоглоомын аргазүйг ашиглан сургалтаа зохион байгуулсны үр дүнд сурагчдын монгол хэл, математик хичээлийн суурь чадварыг ахиулж чадаж байна.
МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments