Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, БШУГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Улаан загалмайн нийгэмлэг, Автосургуулиудтай хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнийг хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.
Тэмцээнд 13 багийн 156 суралцагч оролцсоноос:
Тэргүүн байранд Сайншанд сумын 5 дугаар сургуулийн Б.Төрмөнх ахлагчтай “Шинэ эхлэл” баг,
Дэд байранд Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн Д.Эрхэс ахлагчтай “Цагаан Шонхор” баг,
Гутгаар байранд Сайншанд сумын 3 дугаар сургуулийн З.Идэрболд ахлагчтай “Аравт” баг,
Тусгай байранд Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн О.Төгөлдөр ахлагчтай “Ирээдүй” баг тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
“Уран зохицуулагч”-аар Замын-Үүд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Ирээдүй багийн О.Төгөлдөр шалгарч алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар,
Шилдэг багшаар Хатанбулаг сумын ЕБ-ын сургуулийн багш С.Цэцэгмаа тус тус шалгарлаа.