Сургалтын үйл ажиллагаанд инновацыг нэвтрүүлж буй байдал-5

Сайншанд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Энхтунгалаг хичээл сургалтын үйл ажиллагаандаа “Түвшингээр суралцах арга”-ыг туршин амжилттай хэрэгжүүлж байна. 2014 – 2015 оны хичээлийн жилд 10а ангид туршиж эхэлсэн үр дүнг нь тооцон ажиллаж үүнээс хойш өнөөг хүртэл өөрийн арга зүй технологи болгон хэрэгжүүлж байна. “Түвшингээр суралцах арга”-ыг бүх ангид ямар ч хичээлд хэрэглэх боломжтой ба үндэсний бичгийн хичээлд түлхүү хэрэглэж туршилтаа үргэлжлүүлж байна. Энэхүү аргын давуу тал нь:

– Тухайн сурагч өөрийгөө ямар түвшинд байгааг мэдэх, түвшингээ ахиулах хүсэл эрмэлзэлтэй болгох

– Түвшинд тохирсон даалгавар өгснөөр сурлагын хоцрогдолтой сурагчдыг “би хийж чадна“ гэсэн үзэлтэй болгож урам өгөх

– Түвшингээ ахиулахын тулд өөрийгөө дайчлан ажилладаг болгох

– Дээд түвшнийн сурагчид сурлагын хоцрогдолтой сурагчдад зааж зөвлөх /хүүхэд хүүхдээсээ суралцах/

– Бие биенээсээ хуулах сэтгэлгээг арилгах “Түвшингээр суралцах арга”-ын туршилтын үр дүнд

– 2017, 2022 онд эхний туршилтын ангиуд үндэсний бичгээр 100% унших чадвартай болоод төгссөн ба тухайн ангийн сурагчдаас аймаг, залгамж бүсийн олимпиадад тогтмол амжилт гаргасан.

– Одоо суралцаж байгаа 10в анги, 7б анги үндэсний бичгээр 95% нь унших, бичих чадвартай болсон бөгөөд 7б анги 2021-2022 оны аймгийн үнэдсний бичгийн анги нийтийн олимпиадад 2-р байрт шалгарсан.

– 2015 онд “Багшийн арга зүй-Хүүхдийн хөгжил” сэдвээр илтгэл бичиж аймгийнхаа болон улсын илтгэлийн уралдаанд оролцож туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.

Энэхүү арга зүйгээ өөрийн арга технологи болгон хэрэглэж байгаа бөгөөд “Гэрийн даалгавраар хөгжүүлэх”, ”Цагаан самбараар суралцах” зэрэг шинэ арга зүйг туршин хослуулан хэрэглэж байна.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments