Байгууллагын пейж хуудас болон веб хаягаар дамжуулан үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэж байна.

https://www.Dornogovibg.edu.mn вэб хаяг, https://www.facebook.com/Dornogobi.BSHUG  пэйж хуудсаар боловсролын салбарын үйл ажиллагааны чиглэл болон бүтэц орон тооны мэдээлэл, албан ёсны хаяг, байршил, шуудангийн хаяг, мэдээлэл хүлээн авах утасны дугаарыг байршуулан мэдээллийг тогтмол шалгадаг. Мөн  21 сургууль, 36 цэцэрлэг сар тутам зохион байгуулсан ажлын тайланг цахим хэлбэрт шилжүүлж байгууллагынхаа болон Боловсрол, Шинжлэх Ухааны газрын пэйж хуудсаар тайлагнаж хэвшив. 11 сарын эхний байдлаар байгууллагын вэб хаят 161 пост байршуулж, 4466 хүн, пэйж хуудсанд 49753 хүн зочилсон. БШУГ-аас 21 сургууль, 36 цэцэрлэгийн үйл ажиллагаанд зөвлөн туслах явцдаа 3075 сурагч, 571 багш, 387 дотуур байрын сурагч, 2382 эцэг эхтэй уулзаж саналыг цаасаар авч  нэгтгэн иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулсан.

  

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments