Говийн ноён хутагт Д. Равжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааг 13 хичээл төрлөөр 3 сарын 18, 19-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Олимпиадад 22 сургуулийн 251 багш, 999 сурагч хамрагдаж, нэгдсэн дүнгээр Замын-Үүд сумын ЕБ-ын 1-р сургууль 1-р байр, Сайншанд сумын лаборатори 2-р сургууль 2-р байр, Сайншанд сумын ЕБ-ын 5-р сургууль 3-р байрт тус тус шалгарлаа.
9 жилийн сургуулиудаас нийлбэр дүнгээр Даланжаргалан сумын ЕБС 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж 9 жилийн сургуулиудаа тэргүүллээ.
Олимпиадад оролцсон нийт багш сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.