Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд бага ангийн унших бодох чадварыг хөгжүүлэх аргыг хэрэгжүүлсэн арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн Бага ангийн багш нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 19 сургуулийн 69 багш оролцож, арга зүйгээ танилцуулж, хэлэлцлээ.
Сурагчдын уншиж ойлгох болон математикийн суурь чадварыг оношлох, хөгжүүлэх арга зүйг хэрэгжүүлж, сайн туршлагын эзэн болж сурагчдынхаа сурлагын чанарт ахиц гаргасан Даланжаргалан сумын ЕБС-ийн багш Д.Чулуунбаяр “Хүрдээр наадъя” арга зүй, Сайншанд 5 дугаар сургуулийн багш С.Батзаяа “ТДХ аргыг цахимтай хослуулах нь” арга зүй, Замын-Үүд 3 дугаар сургуулийн багш А.Энхзулын “Үсгэн өрөг” арга зүй эхний байруудад шалгарлаа. Мөн баг хамт олноо зөвд удирдан чиглүүлж, хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан Замын-Үүд 3 дугаар сургуулийн сургалтын менежер Ц.Ганчимэг, Сайншанд 5 дугаар сургуулийн сургалтын менежер У.Төгсжаргал, Мандах сумын ЕБС-ийн сургалтын менежер С.Сувд-Эрдэнэ нар “Шилдэг сургалтын менежерээр шалгарлаа.”Бага ангийн сурагчдын унших, бодох чадварыг хөгжүүлэх арга зүй” зөвлөгөөнөөр багш нар цаашид ажиллах арга зүйн санаа хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөгөө боловсрууллаа.
Багш нарынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.