“Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг угтсан ажлын хүрээнд бага ангийн сурагчдын дунд Монгол хэл, Математик хичээлээр АНГИ ХАМТ ОЛНЫ олимпиадыг зохион байгууллаа.

🔯🔯🔯Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг угтсан ажлын хүрээнд бага боловсролын чанарыг сайжруулах, сурагч нэг бүрийн хөгжлийг дэмжих зорилгоор бага ангийн сурагчдын дунд Монгол хэл, Математик хичээлээр зохион байгуулсан АНГИ ХАМТ ОЛНЫ олимпиадыг 3 үе шаттай амжилттай зохион байгууллаа.

🔯🔯🔯Олимпиадад 22 сургуулийн 1-5 дугаар ангийн 256 бүлгийн 7438 сурагч хамрагдсан бөгөөд тус олимпиадад Замын-Үүд сумын ЕБС-ийн Үлэмжтэнгэр сургууль “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” сургууль, 12 жилийн сургалттай ЕБС-иас Сайншанд 2 дугаар сургууь- 62,9%, Замын-Үүд 2 дугаар сургууль- 61,8%, Замын-Үүд 3 дугар сургууль- 57.3%, 9 жилийн сургалттай ЕБС-иас Хатанбулаг сумын ЕБС- 65.5 %, Алтанширээ сумын ЕБС-60.7%, Улаанбадрах сумын ЕБС-59.8%гүйцэтгэлтэй дүгнэгдэж эхний байруудад шалгарлаа.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments