“СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ, СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ, БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


“Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, бага боловсролын сургалтын чанар, арга зүйг сайжруулах зорилгоор аймгийн ЕБ-ын 22 сургуулийн 1-5-р ангийн багш нарын сургалтыг 2024.01.17-19нд амжилттай зохион байгууллаа. Сургалтад 104 багш хамрагдаж, Боловсролын ерөнхий газрын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хэлтсийн арга зүйч, мэргэжилтэн Ш.Энх-Амгалан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн БХ-ийн мэргэжилтэн, Үндэсний сургагч багш Т.Үржинбадам, Монгол-Алдар сургуулийн зөвлөх, соёл судлалын доктрант С.Отгонтуяа нар зочин багшаар оролцож мэргэжил, онол арга зүйн дэмжлэг үзүүлсэн ба Сайншанд 2-р сургуулийн “Судлаач клуб”-ийн багш нар Сарны хэлбэр яагаад өөрчлөгддөг вэ?” хичээлийн судалгаа, хэлэлцүүлэг зохион байгуулж, Сайншанд 1-р сургуулийн багш С.Золжаргал “Уран унших чадварыг хөгжүүлэх нь” , Сайншанд 5-р сургуулийн багш Я.Цэцэгжаргал, Ч.Мөнхтуяа нар “Зурган цээж бичиг хийлгэх нь” арга туршлагаасаа хуваалцлаа.
МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments