2022 оны ерөнхий шалгалт орон даяар 6 сарын 23-26-ны өдрүүдэд явагдана.

2022 оны ЭЕШ 06-р сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Дорноговь аймагт энэ жил 680 шалгуулагч ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд математик-446, монгол хэл-249, нийгмийн ухаан-417, англи хэл-386, орос хэл-10, газар зүй-8, физик-184, биологи-100, хими-102, монголын түүх-30 шалгуулагч шалгалт өгнө.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.

Үүнд:👉Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

👉Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

👉Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/

👉 Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

❌❌❌ Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл: гар утас, тооны машин, таблиц,томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг авч орохыг хориглоно‼️

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments