“Тоглонгоо суралцъя” үйл ажиллагаа эхэлж байна

💥💥”ТОГЛОНГОО СУРАЛЦЪЯ” үйл ажиллагаа эхэллээ.💥💥
💦💦💦БШУЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө /2021-2023/-нд заасан ЗОРИЛТ 3,1: Нотолгоонд суурилсан САЙН ТУРШЛАГА хуваалцаж, хамтран хөгжих” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж “Тоглонгоо суралцъя” үйл ажиллагааг 2022-2023 оны хичээлийн жилд туршин хэрэгжүүлж эхэлж байна. Уг хөтөлбөрийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын чанарын шинэчлэл ” төслийн хүрээнд бага ангийн суралцагчдад зориулан үндэсний хэмжээнд эхлүүлээд байна.
💦💦💦 Манай аймгийн хувьд Эрдэнэ, Иххэт, Зүүнбаян, Замын-Үүд 3-р сургуулиуд сонгогдон 3, 4, 5-р ангийн сурагчдын дунд математик, монгол хэлний хичээлийн суурь чадварыг хөгжүүлэх зорилгоор “Үг үе бүтээх”, “Өгүүлбэр унших”, “Эхтэй ажиллах”, “Өгүүлбэртэй бодлого”, “Арифметик үйлдэл” гэсэн агуулгаар 278 суралцагч хичээлээс гадуурх дугуйланд хамрагдаж байна.
💦💦Энэхүү ажиллагааны үр дүнд сургууль бүр цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхүйц туршлага, сургамж хуримтлуулан, өөрийн онцлог бүхий хөтөлбөртэй болох юм.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments