Боловсролын чанарын шинэчлэлАДМИН2022-11-02МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк 2016 оноос эхлэн хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл бага боловсролын чанарыг ахиулах, багшийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэн ажиллаж байна. Сайншанд 1-р сургууль “Шагай бидний өв соёл”, “Шагай -Хөгжил-Хөдөлгөөн”, “Судалья-туршъя-бүтээе”, “Аз жаргалтай суралцах боломжтой” төсөл,Сайншанд 3-р сургууль “Бяцхан байгальч”, “”Бяцхан байгальчдын тэмдэглэл”, “Таатай орчинд түмэн цэцэгс дэлгэрнэ” төсөл,Айраг сумын ЕБСургууль ” Бидний өвлөн үлдээх боржигон аялгуу”, “Монгол оньсон тоглоом”, ” Эртэч хүүхэд-Амжилтын эзэд” төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Төсөл хэрэгжүүлснээр сургалтын орчин сайжирсан, сурагчдын идэвх оролцоо нэмэгдэж сурлагын чанарт ахиц гарсан, хүүхдийн бие даан ажиллах чадвар нэмэгдсэн, эцэг эх, сурагчид уламжлалт өв соёлоосоо суралцсан, багш нарын МХТ-ийн болон ажлын байран дээрээ тасралтгүй хөгжлийг боломжийг дэмжсэн, эцэг эх асран хамгаалагчдын хамтын ажиллагаа нэмэгдсэн олон сайхан үр дүнгүүд гарсан байна. 0Таалагдсан0Амжилт0Хөгжилтэй0Хөөх0Гунигтай0Ууртай МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ