“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэх болон Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Дорноговь аймгийн төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдаас үндэсний бичгийн түвшин тогтоох сорил авч, үндэсний бичгийн цахим бичвэр боловсруулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг танхим болон онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сургалтад 380 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа. Сургалтын үр дүнд нийт төрийн албан хаагчид үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулж, цахим орчинд бичих чадварт суралцсан. Мөн цаашид үндэсний бичгээ хэрэглээ болгон архив албан хэргээ хөтлөх, түгээн дэлгэрүүлэх аянд нэгдэцгээлээ.