“ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БА БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨМЖ” ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

БШУЯ, БҮТ, БСҮХ, БЕГ хамтран сургуулийн өмнөх боловсролын Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгийн талаарх нэгдсэн сургалт болон аймаг бүрт салбар сургалтыг 2023 оны 02 сарын 08-10-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Уг сургалтаар аймгийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээг улс, аймгийн дундажтай харьцуулан цаашид юун дээр анхаарах, цэцэрлэг бүр өөрийн үнэлгээндээ дүн шинжилгээ хийж багшийн хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, хүүхэд бүрийн хөгжлийн ахицыг үнэн бодитой үнэлэх талаар мэдээлэл өгсөн бөгөөд аймгийн төрийн болон төрийн бус өмчийн, төмөр замын цэцэрлэгүүдийн нийт 219 удирдах ажилтан, багш нар цахимаар хамрагдлаа. Сургалтыг БШУЯ-ны СӨБХэлтсийн ахлах шинжээч Б. Гантөгс, сургагч багш С.Одгэрэл нар чиглүүлэн явууллаа.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments