БШУСайдын 2023 оны А/01 дугаар тушаалаар “Байгууллагын менежментийг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан үндэсний хэмжээнд 30 цэцэрлэг сонгогдон ажиллаж байна. Тус аймгаас сонгогдсон Сайншанд сумын Ургах наран 11 дүгээр цэцэрлэгт байгууллагын менежментийг сайжруулах өөрийн үнэлгээ, төлөвлөлт хийх арга зүйн сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа 2023.05.04-нөөс 05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт дадлагыг БЕГ-ын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны хөгжил хариуцсан мэргэжилтэн Р.Түвшинжаргал удирдан чиглүүлж, БШУГ-ын СӨБ-ын мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл, багш ажилчдын хамтарсан 20 хүний бүрэлдэхүүнтэй баг цэцэрлэгийн үнэлгээг хийх сургалт дадлагад оролцлоо. Цэцэрлэгийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд үнэлгээний арга хэрэгсэл боловсруулан үнэлгээ хийх, хамтын оролцоотойгоор байгууллагын төлөвлөлт хийхийн зэрэгцээ удирдлагын менежмент манлайлал, хүний нөөц, сургалтын орчин нөхцөл, хүүхэд хамгаалал, эцэг эх олон нийтийн оролцоо чиглэлээр үйл ажиллагаанд ажиглалт дүгнэлт ярилцлага хийн ажилласан юм.
Subscribe
0 Сэтгэгдэл
Oldest