ХҮҮХДИЙН БҮТЭЭЛЧ СЭТГЭХҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ “STEAM” ТОГЛООМ, СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ САЙНШАНД СУМЫН 11-Р ЦЭЦЭРЛЭГ ХҮЛЭЭН АВЛАА

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны менежментийн ур чадварыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” сургалтыг БШУЯ болон “ШИМТ боловсрол” ХХК хамтран 2023 оны 10 сарын 14 нд зохион байгуулсан. Уг сургалтад СӨБ-ын менежментийг туршин хэрэгжүүлж буй 21 аймгийн цэцэрлэгийн эрхлэгчид хамрагдсан бөгөөд тус аймгаас сонгогдон ажиллаж буй Сайншанд сумын хүүхдийн 11-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Цэндмаа оролцоо. Энэхүү сургалтаар удирдлагын ур чадвар, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, STEAM/ШИМТ+ сургалтын хэрэглэгдэхүүний ач холбогдол, үр дүнтэй ашиглаж буй туршлага болоод сургалтад ашиглах арга зүйн талаар ярилцаж туршлага солилцсон юм. Мөн энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэл”-ийн хүрээнд 3, 4, 5 нас тус бүрт 32, нийт 96 загвар бүхий хичээлтэй, багшийн гарын авлага, эцэг эх асран хамгаалагчтай харилцах дэвтэр бүхий агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээс бүрдэх нийт 17.2 сая төгрөгийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө. Энэхүү бүтээгдэхүүний давуу тал нь цэцэрлэгийн өдөр тутмын сургалт, үйл ажиллагаанд нэгэн зэрэг 30-40 хүүхэд хичээллэх боломжтой, 10,000+ ширхэг эд ангиас бүрдэх тавиур хайрцагтай эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан иж бүрэн бүтээгдэхүүн юм.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments