“ДОРНОГОВЬ РОБОТ-2023” ӨСВӨРИЙН ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД УРЬЖ БАЙНА

“Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын багаар ажиллуулах, өөрсдийн зохион бүтээсэн төхөөрөмжөөр даалгавар гүйцэтгүүлэх, шингэний даралт, хөшүүргийн хүчний тухай онолын ойлголтыг техникт хэрхэн ашигладаг болохыг туршин хэрэглэх, програмчлалын ач холбогдлыг ойлгуулах зэргээр сурагчдын инженер сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дорноговь робот-2023” тэмцээнийг улсын хэмжээнд нээлттэй зохион байгуулна.

Тэмцээний төрөл:

– Тэмцээн миниробот, ардуино робот гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдана.

Хамрах хүрээ:

– Тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 7-12-р ангийн суралцагчдад нээлттэй.

Тэмцээн болох өдөр:

– 2023 оны 11-р сарын 24-ний өдөр

Тэмцээний бүртгэл:

– Тэмцээний бүртгэлийг 2023 оны 11-р сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл удирдамжид өгсөн мэйл хаягаар хүлээн авна.

Тэмцээний удирдамжийг дараах линкээр татаж авна уу.

https://drive.google.com/…/1bcO8FBTicgbmCD9t0kg…/view…

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments