Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн Дизайн технологийн багш Б. Мөнхбат хичээл сургалтын үйл ажиллагаандаа үндэсний болон орон нутгийн онцлог хэв маягийг агуулсан бага насны хүүхдийн тоглоомыг урлан бүтээх төслийн ажлыг тусган хэрэгжүүлж байна. Төсөл ажлын хүрээнд “Гэр тэрэг” “Морьтон “ цахим хичээл 1, 2 хичээлүүдийнхээ зурагзүй болон алхамт зургийн сайн туршлагынхаа талаар мэдээлэл өгч аймгийн шилдэг бүтээл оновчтой санаа арга туршлагын санд бүртгүүлэв. 2021 – 2022 оны хичээлийн жилд Технологийн хичээлээр 2, 3 дугаар улиралд 9 дүгээр анги “ГЭР ТЭРЭГ” төслийн ажлын бичиг хэрэгслийн тавиур нийт 80 сурагч багаар хамтран 40 бүтээл, 10 дугаар анги “ҮХЭР ТЭРЭГ” төслийн ажил цэцэрлэгийн 4-5 насны хүүхдэд зориулан 20 сурагч 20 тоглоом, 12 дугаар ангийн 29 сурагч “ГЭРТЭЙ ТЭМЭЭ” 27ширхэг мөн “ХУРДАН МОРЬ” 27 ширхэг тус тус урлан бүтээсэн. Уг төслийн ажлын хүрээнд цэцэрлэгийн 4-5 насны хүүхдэд зориулсан нийт 74 ширхэг модон тоглоомыг урлан бүтээснийг үзэсгэлэнгийн үеэр мэргэжилтэн болон эцэг эхчүүдэд танилцуулсан байна.