СӨБ-ЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ДУНД “ХҮҮХЭД ТӨВТЭЙ ИДЭВХТЭЙ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ-2023” УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЛОО

Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2021 оын 01 сарын 14 ний А/07 тушаал, Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” /2020-2024/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Чадварлаг багш” арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн цэцэрлэгийн хөгжмийн багш нарын дунд “Хүүхэд төвтэй идэвхтэй сургалтын арга зүй-2023” илтгэл болон ур чадварын уралдааныг 2023 оны Y/19 нд зохион байгууллаа. Энэ жилийн ур чадварын уралдааны онцлог нь анх удаагаа хөгжмийн багш нар сургалтдаа туршин хэрэгжүүлсэн шилдэг арга зүйгээрээ илтгэл тавьж, түүнийгээ хичээл дээр зааж ур чадвараа сорьсноос:

1-р байр Ж. Сумьяабат (Замын-Үүд 4-р цэцэрлэг)

2-р байр С.Алтантуяа (Сайншанд 6-р цэцэрлэг)

3-р байр Т.Урангоо (Сайншанд 11-р цэцэрлэг) нар манлайллаа. Уралдааны тусгай байрт Б.Маралмаа-Сайншанд сум 9-р цэцэрлэгД.Наранзул-Сайншанд 13-р цэцэрлэгГ.Бэрцэцэг-Сайншанд 10-р цэцэрлэгБ. Мөнгөнзул-Сайншанд 2-р цэцэрлэгН.Цэндсүрэн-Сайншанд 3-р цэцэрлэгийн багш нар шалгарлаа. Мөн хөгжмийн болон бүлгийн багш нарт МУБИС-ийн хөгжмийн тэнхимын багш нар “ Хөгжим заах аргазүй”-н сургалт зохион байгууллаа.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments