“Сайн хичээл, шилдэг арга зүй-2023” ур чадварын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2021 оын 1 сарын 14 ний А/07 тушаал, Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” /2020-2024/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Чадварлаг багш” арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн багш нарын дунд “Сайн хичээл,шилдэг арга зүй-2023” ур чадварын уралдааныг 2023 оны Y/1- Y/3-ны хооронд 3 үе шаттайгаар зохион байгууллаа. 1-р шат сургуулийн хэмжээнд явагдаж 698 багш, 2-р шатанд сургуулиудаас шалгарсан 22 багш, 3-р шатанд шалгарсан 8 багш оролцлоо.

Энэ жилийн ур чадварын уралдааны онцлог нь багш нар сургалтдаа туршин хэрэгжүүлсэн шилдэг арга зүйн талаараа илтгэл тавьж, уг арга зүйгээрээ хичээл зааж ур чадвараа сорьж 3-р шатанд 1-р байр Б.Мөнхбат /Замын-Үүд 3- р сургуулийн физикийн багш /2-р байр Б.Мөнх-Эрдэнэ /Зүүнбаян сургуулийн газарзүйн багш /3-р байр Э. Энхсайхан /Замын-Үүд 1- р сургуулийн дуу хөгжмийн багш /Я.Цэцэгжаргал / Сайншанд 6-р сургууль /Б.Ундармаа / Улаанбадрах ЕБС /Г.Дэлгэрцэцэг / Хөвсгөл ЕБС /Ч.Халиун / Үлэмж тэнгэр бага сургууль /А.Дэлгэрмаа / Сайншанд 5-р сургууль / нар манлайллаа.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments