“Монгол бахархал”-ын өдрийг угтан дунд ангийн сурагчдад говь нутгийн байгаль, цаг уур, өөрийн аймгийн түүхэн дурсгалт газрууд, хилийн цэргийн амьдралтай танилцах замаар эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж “Торгон хил-Хутагтын нутгаар 2022” сургалт танин мэдэхүйн аялал амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Нийт 20 сургуулиас уран зураг зурдаг 2 сурагч, Хатанбулаг сумаас 7 сурагч нийт 55 хүний бүрэлдэхүүнтэй Сайншанд, Зүүнбаян, Хатанбулаг, Хөвсгөл сумдын нутгуудаар аялалаа. Хамрагдсан сурагчид байгалийн сайхныг зуран, Чингис хаантай холбоотой түүхтэй танилцаж, аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, төмөр зам үзэж өөрт төрсөн сэтгэгдлээ зургаар илэрхийлэн сэтгэл дүүрэн аялсан байна.
Subscribe
0 Сэтгэгдэл
Oldest