Сургалтын үйл ажиллагаанд инновацыг нэвтрүүлж буй байдал-4

Сайншанд сумын ЕБ-ын 2-р сургуулийн Дизайн технологийн багш Б.Болор-Эрдэнэ 2019 оноос эхлэн үндэсний өв соёл болон орон нутгийн онцлогт хэв маягийг агуулсан “Модон сийлбэр”-ийн бүтээл урлах арга зүйг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Уран сийлбэрийн технологийг хичээлийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр сурагчдын орон зайн сэтгэхүй болон гоо зүйн мэдрэмж хөгжихийн зэрэгцээ модыг уран сайхны аргаар боловсруулах чадвар эзэмшиж байна. Мөн хичээлийн бус цагаар сурагчдыг бие даан хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлж модон сийлбэрийн дугуйланг хичээллүүж байна. Дугуйланд 30 гаруй сурагч хамрагдан модыг уран сайхны аргаар боловсруулах товгор сийлбэр, хүрээлбэр сийлбэр, хавтгай сийлбэр зэргийг хийх аргад суралцан хөгжиж байна. Сурагчид модон сийлбэрийн 100 гаруй бүтээлийг урлан тайлант үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулсан байна.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments