БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ 10 САРЫН 19-21-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Боловсролын чанарын үнэлгээний зорилго нь бага, дунд боловсролын чанарыг системийн түвшинд үнэлж, суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага, түүнийгээ амьдрал ахуй, практикт асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хэрэглэж буй байдлыг үнэлж хэмжээсжүүлэх, боловсролын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсүүдийг тодорхойлоход чиглэгдэж байна.

Боловсролын чанарын үнэлгээ нь:

➡️Боловсролын чанарыг тогтолцоонд нь авч үзэх (Оролт-явц-Гаралт)

➡️ Боловсролын зорилгод нийцсэн иргэн бэлдэж чадаж буй эсэх

➡️ Боловсролын үйл ажиллагаанд зарцуулж буй зардлын үр ашиг, үр нөлөөг тооцож буйгаараа онцлогтой юм.Тус үнэлгээг бага, суурь, бүрэн дунд, мэргэжлийн боловсролын түвшинд түүврийн аргаар зохион байгуулж буй бөгөөд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 121 сургууль, МБСБ-ын 44 сургуулийн 6, 10, 12-р ангийн нийт 24000 орчим суралцагч хамрагдсан бол Дорноговь аймгийн 4 сургуулийн 600 сурагч хамрагдлаа.

Боловсролын чанарын үнэлгээг хийснээр дараах үр дүнгүүдийг тодорхойлно.

1️⃣ Бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн боловсролын чанарыг орц, явц, гарцын түвшинд үнэлж тогтооно.

2️⃣ Бага, дунд боловсролын түвшний сургалтын орчин, хүртээмж, хичээл, сургалтын үйл ажиллагааны явц, суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага, түүнийгээ хэрэглэж аливаа асуудлыг шийдвэрлэх, хамтран болон багаар ажиллах, мэдээлэл харилцааны технологиор мэдээлэл олж авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, ёс суртахуунтай хэрэглэх зэрэг чадварын өнөөгийн бодит түвшинг тодорхойлсон байна.

3️⃣ Боловсролын чанарт нөлөөлж буй хүчин зүйлийг тогтолцоонд нь цогцоор нь илрүүлж, боловсролын бодлогыг хэрэгжүүлэх талаар бодлогын зөвлөмж бэлэн болсон байна.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments