ТӨРИЙН ӨМЧИТ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

🇲🇳Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 40.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өөрчлөлтөөр “…төрийн болон орон нутгийн өмчийн сургалтын байгууллагыг үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанар, үнэлгээний үр дүнгийн нэмэлт урамшууллын зардлаар санхүүжүүлж болно” гэсэн заалтыг тус тус үндэслэн Боловсролын салбарт хийгдэж буй төсвийн шинэчлэлийн хүрээнд “Төрийн өмчит сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 🗓2022 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үнэлгээнд манай аймгийн төрийн өмчийн 20 сургууль, 33 цэцэрлэг хамрагдаж байна

.📈Гүйцэтгэлийн үнэлгээг дараах шалгуураар дүгнэнэ.

Үүнд,☑️Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт

☑️Суралцагчийн хөгжил, хамгаалал

☑️Багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа

☑️Сургалтын орчин бүрдүүлэлт

☑️Удирдлагын манлайлал, менежмент

☑️Сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамж

Үнэлгээ нь бичгийн шалгалт, асуулга, үнэлгээний хуудас дээр ажиллах хэлбэрүүдээр зохион байгуулагдана. Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур, үзүүлэлтийг илрүүлэхэд шаардлагатай цэцэрлэг, сургуулийн үндсэн багш, суралцагчдын мэдээллийг Боловсролын үнэлгээний төв холбогдох байгууллагаас татаж суурь мэдээллийн сан бүрдүүлж, үнэлгээнд хамрагдах суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдыг дараах нөхцөлөөр түүвэрлэн ажиллаж байна.

Үүнд,• 1-12 дугаар анги болон цэцэрлэгийн нийт суралцагчдын 30 хувийг түүвэрлэнэ.

• Түүвэрт сонгогдох суралцагчдын хүйсийн харьцаа ойролцоо байхаар түүвэрлэнэ.Гүйцэтгэлийн үнэлгээг орон нутаг болон цэцэрлэг, сургуулийн түвшинд комисс томилогдон зохион байгуулж байна.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments