“БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-ЗӨВЛӨХ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт, зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

Сургалт, зөвлөгөөнд Аймгийн засаг дарга О.Батжаргал, АЗДТГ-ын дарга Н.Хонгорзул, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Ч.Байгалтуяа, бүх сумын засаг дарга нар, БШУГ, Политехникийн коллеж, Насан туршийн боловсролын төв, ЕБС-иудын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, заах аргын ахлагч нар, зөвлөх багш нар СӨБ-ын эрхлэгч, аргазүйч, багш нар нийт 300 гаруй хүн оролцлоо

·         “Боловсролын менежмент, бодлогын хэрэгжилт”, “2021-2022 оны хичээлийн жилийн дүгнэлт”, “2022-2023 оны хичээлийн жилийн зорилго, зорилт”-ын талаар БШУГ-ын дарга, Ардын багш Ч.Отгонбаяр илтгэл тавилаа.
Сургалт, зөвлөгөөний нээлтэд Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал оролцож, үг хэлэн, зөвлөгөө даалгавар өгч, багш нарын санал хүсэлтийгг сонсож ярилцлаа.
Сургалт зөвлөгөөний үеэр аймгийн “ЗӨВЛӨХ БАГШ” нартаа хүндэтгэл үзүүлж, БШУГ-ын “БАХАРХЛЫН БИЧИГ” гардуулж, Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медаль, ажил хөдөлмөрт нь амжилт хүсч, баяр хүргэлээ.
2022-2023 оны хичээлийн жилийн Багш нарын сургалт зөвлөгөөнд сумдын засаг дарга нар оролцсоноороо онцлог байлаа. Сум орон нутгийнхаа боловсролын салбарыг байнга дэмжин идэвх санаачилгатай ажилласан Улаанбадрах сумын засаг дарга Г.Ганбүрэн, Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, Сайхандулаан сумын засаг дарга С.Наранбаяр, Эрдэнэ сумын засаг дарга И.Батсүрэн, Алтанширээ сумын засаг дарга Н.Бүрэнтэгш нарыг Боловсролын 100 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.



Сургалт, зөвлөгөөний үеэр оролцогчдод    “Шинэ зууны сурагчийн хөгжил- багшлахуй”, “Хүүхэд хамгаалал”, “Монгол хүүхдийн цогц хөгжлийн онцлог-өөрчлөлт”, “Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, зөвлөмжийг хэрэглэх арга”, “ЕБС-ийн сурагчдын хичээл сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах” цогц төлөвлөгөө (2021-2023)-ний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч,  “Хоцрогдолтой агуулгыг нөхөх, арилгахад суралцагчдад дэмжлэг үзүүлэх” арга зүйн санаа туршлага, “ЕБС-ийн сурагчдын хичээл сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах”, Мэргэжлийн хөгжлийн бүлэг” ажиллуулах талаарх мэдээлэл, ажиллах аргачлал дадлага,  “Орон нутгийн багшийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах” бүлгийн ажил зохион байгуулж бүлгээр хамтран ажиллалаа.
МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments