Монголын багш нарын 56 өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Манай улс 1966 оноос Багш нарын баярыг тэмдэглэж ирсэн бөгөөд 2014 оноос жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэдэг болсон билээ.
Аймгийн засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Багш нарын баярыг тэмдэглэн 2021-2022 оны хичээлийн жилийн ололт амжилт, алдаа оноогоо нэгтгэн дүгнэх, ахмад багш нар болон амжилттай ажилласан хамт олон, багш нарыг алдаршуулах, багшийн хөгжлийг дэмжих, тэдэнд  арга зүйн дэмжлэг үзүүлж, “”Багш бадрахуй” хөтөлбөрийг эхлүүллээ.
“Багш дор мөргөмү” багшийн багшийн багшийг алдаршуулах арга хэмжээ боллоо. Боловсролын байгууллагад гэр бүлээрээ зүтгэсэн Ахмад багш У. Хадхүү, Ж.Хорлоо, Сулинхээрийн торгон хилд гэр бүлээрээ 38 жил ажиллаж, хилчдийн үр хүүхдийг сургаж хүмүүжүүлсэн багш Т. Пүрэвсүрэн, С. Оюунцэцэг, 1975 онд болсон Монголын багш нарын 4-р их хурлын төлөөлөгч Н.Тэрбиш, Ө. Энэбиш, 5- р их хурлын төлөөлөгч Банзрагч, Улсын даян мэргэн харваач Д.Түвшин багш нарыг шавь нарын хамт алдаршууллаа.
2022 оны амжилтаараа оны тэргүүний цэцэрлэгээр Сайншандын 12, Сайншандын 3, Замын Үүдийн 6, оны тэргүүний сургуулиар Сайншандын 5, Замын Үүдийн 2, 3- р сургууль шалгарлаа. Оны тэргүүний түүчээ багш, удирдах ажилтнаар 20 багш, захирал, эрхлэгчид тодорлоо.
“Багш бадрахуй” хөтөлбөрөөр бүх сумын судлагдахууны багш нарыг урьж бие биеэсээ суралцах нутаг оронтойгоо танилцах, харилцан суралцах , орон нутагт сургалтдаа хэрэглэх ямар нөөц байгааг судаллаа.
Монгол хэлний багш нар аймгийн Төв санд, түүх нийгэм, газарзүйн багш нар аймгийн Музей, сургалт судалгааны төв, Равжаа музейд, технологийн багш “Багш- 2022” ахмад залуу багш 7 багшийн хамтарч гаргасан уран зураг, уран баримал, уран сийлбэр, уран бичлэгийн үзэсгэлэн үзсэний дараа Политехникийн коллежид,бага ангийн багш нар Сайншандын 3- р сургуульд, хими биологийн багш нар АШУҮИС-ийн салбар сургуульд, мэдээлэл зүй Сайншандын 2-р сургуульд, мөн Салхин парк,СӨБ Сайншандын 12-р цэцэрлэгт, гадаад хэлний багш нар Монгол Америкийн соёлын төвд, дуу хөгжмийн багш нар Саран хөхөө театрт, биеийн тамирын багш нар 1000 хүний спорт цогцолборт зочиллоо.
Технологийн багш нар уран баримал, уран зураг, оёдол эсгүүр, түлхүүрийн оосор хийх зэрэг 4 төрлөөр суралцлаа.
СӨБ,сургуулийн Дуу хөгжмийн 45 багш театрын багш нартай гаам уншиж, бүжиг сурч, хөгжим сурах,тоглох аргазүйд суралцлаа.
Биеийн тамирын багш нар хувцсаар ижилсэж, Монгол алдар сургуулийн багшийн арга зүйгээс суралцаж сургалтын шинэ арга зүйг хэрэгжүүлэх боллоо.
Насан туршийн багш нар хотын багшаас лекц сонсож, бие биеэсээ суралцлаа.
МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments