“Хүүхдийн хөгжлийн үнэлгээний аргазүй” сургалт зохион байгуулагдлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хүүхдийн хөгжлийн үнэлгээний арга зүй” 2 дахь шатны сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Боловсрол Шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, Боловсролын ерөнхий газар хамтран 2022 оны 09 сарын 19-21-ны өдрүүдэд тус аймагт зохион байгууллаа. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ хийх, хөгжлийн ялгаатай байдалд тохирсон дэмжлэгийг сургалт, үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтад тусган хэрэгжүүлэх, арга зүйд суралцахад чиглэсэн уг сургалтыг зохион байгуулснаар багш нар СӨБ-ын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжлийн үнэлгээг үнэн зөв, бодитой үнэлж буйдаа дүгнэлт хийх, үнэлгээг үр дүнтэй хийх арга зүйгээ сайжруулах, тасралтгүй үнэлгээ хийх нь багшид болон хүүхдийн хөгжилд яагаад чухал гэдэг талаар нэгдсэн ойлголттой болсон юм. Сургалтыг лекц, дадлага ажил хосолсон хэлбэрээр БҮТ, БШУЯамны болон орон нутгийн сургагч багш нар явуулсан бөгөөд Дорноговь аймгийн төрийн болон төрийн өмчийн бус цэцэрлэгүүд төмөрзамын цэцэрлэг мөн Говьсүмбэр аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, аргазүйч нар нийт 80 гаруй хүн оролцлоо.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments