Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт

Dornogovibgedu.mn вэб хуудасны өргөдөл, гомдол санал хүлээн авах хэсэгт өргөдөл гомдлыг тогтмол хүлээн авах тухай, хүлээн авах /бичиг хэргийн ажилтан/ албан хаагчийн нэр утасны дугаарыг  байршуулсан бөгөөд тухайн албан хаагч өөрчлөгдөөгүй.Мэдээлэл ирсэн эсэх тухай тогтмол шалгаж ажилладаг.  Одоогоор вэбээр өргөдөл гомдол ирээгүй. Мөн ERP цахим системээр өргөдөл гомдол ирээгүй. Байгууллагын хэмжээндбичгээр 41 өргөдөл, 11 11 төвд -1 гомдол ирүүлснийг судлан, 42 өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэн хариуг өгсөн.   Өргөдлийн утгыг авч үзвэл: Гадаад харилцааны яаманд тодорхойлолт гаргуулах хүсэлт-33, өндөр насны тэтгэмж төсөвт тусгуулах тухай-1, 5 жилийн тэтгэмжийн тухай -1 хүсэлт, Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандаж 1 өргөдөл, 11:11 төвд очсон 1 гомдол, аймгийн Засаг даргын Тамгын газарт өгсөн 1 өргөдлийг манай байгууллагад шилжүүлсэн. БШУГ-т хандаж ирүүлсэн цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой-1 өргөдөл, нийт 5 гомдлын шинжтэй өргөдлийг асуудлын шалтгаанаар нь холбогдох сургууль, цэцэрлэгт БШУГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажилласан-2, албан бичиг илгээн шийдвэрлүүлсэн-3, нийт 5 гомдлын шинжтэй өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. ERF цахим системийн өргөдөл гомдол бүртгэх хэсэгт 5 гомдлын шинжтэй өргөдлийг оруулсан. Ирсэн өргөдөл гомдлыг 100% барагдуулсан.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments