E-Mongolia цахим үйлчилгээний системээс авч болох боловсролын баримт бичиг

И-Монголиа цахим үйлчилгээний нэгдсэн порталд боловсролын салбарын 6 үйлчилгээг үзүүлж буй бөгөөд “Бүрэн дунд боловсролын үнэмлэхний  тодорхойлолт, “ЕБС-ийн улсын шалгалтын дүнгийн  хуулбар”, “Суурь  боловсролын гэрчилгээний тодорхойлолт”, “ЭЕШ-ын шалгуулагчийн мэдээлэл”, “Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт”, “ЕБС болон СӨБ-ын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн лавлагааг авч байна “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны нэгдсэн ERP систем”-ийг 12 сургууль, 23 цэцэрлэг нэвтрүүллээ. БШУГ нь ERP албан хэргийн цахим системийг 2022 оны 04 сарын 10-аас эхлэн ажиллуулж эхлэсэн. Уг системд  хүний нөөцийн мэдээлэлээ оруулж байгууллагуудаас ирсэн 47 албан бичгийг хугацаанд нь хүлээн авч шийдвэрлэсэн.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments