– МУ-ын “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хууль /2022.05.01-нээс дагаж мөрдөнө/
– МУ-ын “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хууль /2022.05.01-нээс дагаж мөрдөнө/
– МУЗГ-ын 2022.03.09-ний “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг ТАХ-ийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай” 107 дугаар тогтоол
– МУЗГ-ын 2022.05.11-ний “Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 192 дугаар тогтоол
– МУ-ын Шадар сайд, БШУС, ЭМС-ын хамтарсан 2022.03.29-ний “Журам батлах тухай” 28 /А108/ А180 дугаар тушаал
– БШУС, ЭМС-ын хамтарсан 2022.02.11-ний “Тушаал хүчингүй болгох тухай” А/41, А/85 тушаал
– БШУС-ын 2022.01.03-ны “Боловсролын салбарын ёс зүйн жил зарлах, төлөвлөгөө батлах тухай” А/01 дугаар тушаал
– БШУ-ны сайдын 2022.02.11-ний “Коронавируст халдварын үед сургууль, ЕБС-ийн хичээл сургалт зохион байгууллахад мөрдөх түр журам хүчингүй болгох тухай” А/41, А/85 тушаал
– БШУ-ны сайдын 2022.02.09-ний “Танхимын сургалтад шилжих тухай” А/38 дугаар тушаал
– БШУС-ын 2022.04.01-ний “Төрийн болон орон нутгийн өмчит сургуулийн өмнөх болон ЕБС-ийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн зарим албан хаагчийн цалингийн хэмжээг тогтоох тухай” А/122 дугаар тушаал
– БШУС-ын 2022.04.05-ны “Мэргэжлийн зэрэг олгох тухай” А/127 дугаар тушаал,
– БШУС-ын 2022.06.06-ны “Тушаалын зарим заалтыг хүчингүй болгох тухай” А/201 дугаар тушаал
– Дорноговь аймгийн ИТХ-ын 2021.12.03-ны “Дорноговь аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” 05/05 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтуудын хэрэгжилтийг хангуулахаар сургалтын байгууллагуудад цаг тухайд нь хүргэн, цахимд байршуулж, мэдээллийн самбартаа шинэчлэн тавьж ажиллалаа.
“Хөгжлийн төлөө хамтдаа-2” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Дорноговь аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-нд Боловсрол, шинжлэх ухааны салбарын 12 зорилт 28 арга хэмжээг тусган хэрэгжүүлж ажилласан.