![]()
![]()
Бага ангийн багшийн нарын дунд БШУГ-аас “ХАМТДАА ХӨГЖЬЕ” сургалт, хэлэлцүүлгийг МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГТЭЙ багш нартай хамтран зохион байгууллаа.
![]()
![]()
Сургалт, хэлэлцүүлгийг цахим, танхим хослуулан 3 өдрийн турш зохион байгуулахад танхимаар 4 сургалтын менежер, 79 багш, цахимаар 13 менежер, 135 багш, нийт 233 хүн хамрагдаж, ” Багаар ажиллах чадвар”, “Явцын үнэлгээ хийхийн ач холбогдол”, “Шалгуурт суурилсан даалгавар боловсруулах аргазүй”, “Нэгж болон ээлжит хичээл төлөвлөх аргазүй”, ” Сурагч төвтэй идэвхтэй сургалтын аргазүй”-д суралцаж, Байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд анализ хийж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй байдал, Мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллаж буй арга туршлагуудтай танилцаж, аргазүйн санаануудыг авлаа.
![]()
![]()
Сургалт хэлэлцүүлэгт Сайншанд ерөнхий боловсролын 1, 2, 3, 5, Эрдэнэ ЕБ-ын сургуулийн сургалтын менежерүүд болон “ЗӨВЛӨХ БАГШ” Б.Даваасамбуу, У.Оюунтуяа, Л.Эрдэнэзул, Г.Отгонтуяа, У.Баярмаа, “ТЭРГҮҮЛЭХ БАГШ” О.Энхзаяа, Д.Оюунтуяа, Ц.Чанцал, Н.Энхбаяр, Х.Бүдхэнд, “ЗААХ АРГАЧ БАГШ” Г.Амарбаясгалан, Ц.Энхцэцэг, Д.Оюунчимэг нар өөрсдийн ажлын арга туршлагаа хуваалцлаа.
















