Сургууль цэцэрлэгийн залгамж холбоо

Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг ахиулах, сургууль цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулах зорилгоор Сайншанд сумын цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш нар болон ЕБ-ын I.II.III.V сургуулийг бага ангийн багш нар хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Сайншанд 12 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Б.Болормаа “Хэл яриа” сургалтаар үзүүлэх хичээл, Сайншанд 10 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Б.Мөнхтуяа “Хүүхдийн хөгжлийн хувийн хавтас бүрдүүлэлт” танилцуулга мэдээлэл, Сайшанд 11 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш О.Отгонжаргал “Өдөр тутмын сургалт, үйл ажиллагаа”-ны зохион байгуулалтын танилцуулга мэдээлэл, Сайншанд сумын I сургуулийн дуу хөгжмийн багш Ч.Ариунцагаан -Хөгжим, бага ангийн багш Г.Энхчимэг -Нийгэмшихүй, II сургуулийн бага ангийн багш Д.Ганчимэг -Математикийн энгийн төсөөлөл, III сургуулийн бага ангийн багш Х.Бүдханд – Хэл яриа, V сургуулийн бага ангийн багш Н.Уранцэцэг, М.Баттуяа- Дүрслэх урлаг сургалтын чиглэл тус бүрээр сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний талаар мэдээлэл, ярилцлага хийж хамтран ажиллалаа. Нийт- 21 багш оролцов.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments