“СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ, СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ, БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨАДМИН2024-01-23МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ “Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, бага боловсролын сургалтын чанар, арга зүйг сайжруулах зорилгоор аймгийн ЕБ-ын 22 сургуулийн 1-5-р ангийн багш нарын сургалтыг 2024.01.17-19нд амжилттай зохион байгууллаа. Сургалтад 104 багш хамрагдаж, Боловсролын ерөнхий газрын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хэлтсийн арга зүйч, мэргэжилтэн Ш.Энх-Амгалан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн БХ-ийн мэргэжилтэн, Үндэсний сургагч багш Т.Үржинбадам, Монгол-Алдар сургуулийн зөвлөх, соёл судлалын доктрант С.Отгонтуяа нар зочин багшаар оролцож мэргэжил, онол арга зүйн дэмжлэг үзүүлсэн ба Сайншанд 2-р сургуулийн “Судлаач клуб”-ийн багш нар Сарны хэлбэр яагаад өөрчлөгддөг вэ?” хичээлийн судалгаа, хэлэлцүүлэг зохион байгуулж, Сайншанд 1-р сургуулийн багш С.Золжаргал “Уран унших чадварыг хөгжүүлэх нь” , Сайншанд 5-р сургуулийн багш Я.Цэцэгжаргал, Ч.Мөнхтуяа нар “Зурган цээж бичиг хийлгэх нь” арга туршлагаасаа хуваалцлаа. 0Таалагдсан0Амжилт0Хөгжилтэй0Хөөх0Гунигтай0Ууртай МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
2022 оны ерөнхий шалгалт орон даяар 6 сарын 23-26-ны өдрүүдэд явагдана. Nyamtsetseg Erkhembaatar2022-06-15
“Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг” БШУ-ын сайд Л.Энх-Амгалан нийт багш нартаа захидал илгээж байна Amartuvshin Enkhtuya2023-02-07