Сайн хичээл-2022 ЕБС-ийн багш нарын ур чадварын уралдаан амжилттай болж өндөрлөлөө

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” /2020-2024/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж багшийн мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэн хангах зорилтын хүрээнд багш нарын аргазүй, мэдлэг ур чадварыг ахиулах, харилцан бие биеэсээ туршлага судлах, хамтран суралцах зорилгоор зохион байгуулсан “САЙН ХИЧЭЭЛ-2022” ажил, мэргэжлийн ур чадварын уралдаан 3 үе шаттай зохион байгуулагдаж амжилттай оролцоо.
Уралдаанд ЕБ-ын 21 сургуулийн багш оролцсоноос:
ЗҮ-1-р сургуулийн Технологийн багш П.Мөнхсайхан АЛТАН медаль
СШ 1-р сургуулийн Бага ангийн багш А.Мөнхбүрэн МӨНГӨН медаль
ЗҮ 3-р сургуулийн Математикийн багш А.Нургул ХҮРЭЛ медаль
Улаанбадрах сумын ЕБС-ийн Түүхийн багш Б.Ундармаа ТУСГАЙ байр
ЗҮ 2-р сургуулийн Бага ангийн багш П.Батцацрал ТУСГАЙ байр
Эрдэнэ сумын ЕБС-ийн бага ангийн багш Т.Бямбацэрэн ТУСГАЙ байрыг эзэлсэн амжилтыг үзүүллээ.
МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments