“Хамтдаа хөгжье” сургалт хэлэлцүүлэгт 233 багш хамрагдлаа.

✏️✏️✏️Бага ангийн багшийн нарын дунд БШУГ-аас “ХАМТДАА ХӨГЖЬЕ” сургалт, хэлэлцүүлгийг МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГТЭЙ багш нартай хамтран зохион байгууллаа.

🎗🎗🎗 Сургалт, хэлэлцүүлгийг цахим, танхим хослуулан 3 өдрийн турш зохион байгуулахад танхимаар 4 сургалтын менежер, 79 багш, цахимаар 13 менежер, 135 багш, нийт 233 хүн хамрагдаж, ” Багаар ажиллах чадвар”, “Явцын үнэлгээ хийхийн ач холбогдол”, “Шалгуурт суурилсан даалгавар боловсруулах аргазүй”, “Нэгж болон ээлжит хичээл төлөвлөх аргазүй”, ” Сурагч төвтэй идэвхтэй сургалтын аргазүй”-д суралцаж, Байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд анализ хийж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй байдал, Мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллаж буй арга туршлагуудтай танилцаж, аргазүйн санаануудыг авлаа.

🎗🎗🎗Сургалт хэлэлцүүлэгт Сайншанд ерөнхий боловсролын 1, 2, 3, 5, Эрдэнэ ЕБСургуулийн сургалтын менежерүүд болон ЗӨВЛӨХ БАГШ Б.Даваасамбуу, У.Оюунтуяа, Л.Эрдэнэзул, Г.Отгонтуяа, У.Баярмаа, ТЭРГҮҮЛЭХ БАГШ О.Энхзаяа, Д.Оюунтуяа, Ц.Чанцал, Н.Энхбаяр, Х.Бүдхэнд, ЗААХ АРГАЧ БАГШ Г.Амарбаясгалан, Ц.Энхцэцэг, Д.Оюунчимэг нар хамтран ажиллалаа.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments