“МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ” өдөрлөг 2022.11.15

       Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх замаар бага ангийн хүүхдүүдийг амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшилд суралцахад нь нөлөөлөх,  хүүхдүүдийн шүд, амны хөндийн өвчлөлийг эрт илрүүлэх зорилгоор   Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, ДГА -ийн ЗДТГ-ын НБХ, БШУГ,  Саран хөхөө театр хамтран “МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ” өдөрлөгийг 2022 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд:

  • “Миний хөөрхөн шүдний аялал” гар зургийн уралдаанд 15 сургуулиас бага ангийн сурагчдын /1-5р анги/ 266 сурагч бүтээлээ ирүүлсэн. 2 ангиллаар 12 бүтээлийг шалгаруулж шагнаж урамшуулсан ба шилдэг 70 бүтээлээр Саранхөхөө театрт “Миний хөөрхөн шүдний аялал” үзэсгэлэн гаргасан.
  • “Миний хөөрхөн шүдний аялал” богино хэмжээний видео бичлэгийн  уралдаанд /Цэцэрлэгийн нас/ 9 бүтээл ирүүлснээс 6 бүтээлийг шалгаруулж шагнаж урамшуулсан.
  • “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг  Бага ангийн 340 сурагч  сурагч, Цэцэрлэгийн насны 240 сурагч үзсэн.
  • Шүд, амны хөндийн үзлэгт Сайншанд сумын 4 сургуулийн 5дугаар ангийн 100 сурагч хамрагдсан.
  • “Миний хөөрхөн шүдний аялал” сургалтад Сайншанд сумын 4 сургуулийн 5дугаар ангийн 100 сурагчийг хамруулж, хүүхэд бүрт сургалтад ашиглах хөлөгт тоглоом, зөвлөмж ном  өгсөн.
  • “Амны хөндийн эрүүл мэнд” лекц –  Сайншанд сумын 4 сургуулийн багш, ажилтан, бага насны хүүхдийн эцэг эх 68 хүн хамрагдлаа.

 

  • “Миний хөөрхөн шүдний аялал” гар зургийн уралдаан

 

 

  • Шүд, амны хөндийн үзлэг

 

 

 

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments