“Багаар ажиллах чадвар”, “Идэвхтэй сургалтын арга зүй”, “Сургуулийн менежмент”, “Боловсролын цаг үеийн мэдээлэл” сэдвээр Хатанбулаг, Хөвсгөл, Зүүнбаянгийн сургууль, цэцэрлэгийн хамт олонд сургалт зохион байгууллаа

БШУГ-аас Хатанбулаг, Хөвсгөл, Зүүнбаянгийн ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, “Багаар ажиллах чадвар”, “Идэвхтэй сургалтын арга зүй”, “Сургуулийн менежмент”, “Боловсролын цаг үеийн мэдээлэл” сэдвээр сургууль, цэцэрлэгийн хамт олонд сургалт, дадлага хосолсон хэлэлцүүлгийг зохион байгуулж багш нартай санал солилцлоо. Мөн Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд болон 13 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт дээрх сэдвээр сургалт, мэдээлэл өгч байгууллагын төлөвлөгөөг хамт олны оролцоотой төлөвлөхөд багаар хамтран ажиллах талаар чиглүүлж ажиллалаа. Сургалтад 8 сургууль, 13 цэцэрлэгийн 125 хүн хамрагдаж туршлага судалж, хийж бүтээх урам зориг авлаа.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments