“БОЛОВСРОЛЫН ЧАНАР ШИНЭЧЛЭЛ” төсөл амжилттай хэрэгжлээ.

“БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ” ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ…

✅️“Боловсролын чанарын шинэчлэл” төслийг бага боловсролын эх хэл, математик чадварыг ахиулахад дэмжлэг болох зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр 2015-2023 оны хооронд амжилттай хэрэгжүүллээ.

✅️“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Монгол улсын бүх өнцөг булан бүрт хүрч, бага ангийн анги танхим, багш, хүүхэд бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг болж чадсанаараа онцлогтой бөгөөд үр шим хүртэгчид нь:

• Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг дэх Бага боловсролын хөтөлбөртэй, төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 1,376 удирдах ажилтан, 12,100 бага ангийн багш, 382,000 сурагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид байлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг 👉https://edu.gov.mn/public/article/1812

✅️ Манай аймгийн хувьд төрийн өмчийн 22 сургууль амжилттай хэрэгжүүлж, сургачдын сурлагын хоцрогдлыг нөхөх, багшийн арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж чадсан байна.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments