Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ явагдаж байна.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”ыг үндэслэн хүүхдийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай чадвар, дадал, хандлага эзэмшсэн байдлыг тогтоож, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох, мөн сургууль, цэцэрлэгийн залгамж холбоог бэхжүүлэхэд энэхүү үнэлгээний зорилго оршино.

Энэхүү судалгааг үндэсний хэмжээнд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд манай аймгийн хувьд 2023-2024 оны хичээлийн жилд  төрийн болон төрийн бус өмчийн 22 сургуулийн 52 бүлгийн 1479 сурагч хамрагдана.

Судалгааг хөгжим, биеийн тамир, 1 дүгээр ангийн бүлгийн багш нар зохион байгуулах бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн багш нарын өөрийн арга зүй, заах аргаа тодорхойлож, төлөвлөх боломж бүрдэнэ.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments