СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ЯВАГДЛАА

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 2023 оны 04 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж тус аймгаас төрийн өмчийн 33 цэцэрлэг, 143 багш хамрагдлаа. Үнэлгээний үеэр хөндлөнгийн хяналтын улсын комиссын 2 мэргэжилтэн Сайншанд сумын 14 цэцэрлэгт, Замын-Үүд сумын 7 цэцэрлэгт мөн 2 мэргэжилтэн ажиллаж, үнэлгээг зохион байгуулах бэлтгэл ажил, төлөвлөгөө, зураглал, ирц, явцын бүх үйл ажиллагаанд хяналт тавилаа.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments