СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БЭЛТГЭЛ БҮЛГИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

Багшид сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх, хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бэлтгэл бүлгийн багш нарт зориулсан цахим сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар хамтран 2023 оны 10-р сарын 23-наас 26-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж, тус аймгаас төрийн өмчийн 33 цэцэрлэгийн 44 багш, төмөрзамын 4 цэцэрлэгийн 6 багш хамрагдлаа. Сургалт цахим платформд суурилан явагдсан бөгөөд цэцэрлэгийн багш нар сургуульд элсэн суралцах хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга зүйд суралцан, түүнийгээ өдөр тутмын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх юм. Судалгааны үр дүн болон өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бэлтгэл бүлгийн хүүхдэд зориулан боловсруулсан “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын ном, багшид шинэ санаа өгөх, багш, хүүхдийн хамтын хөгжлийг дэмжсэн, тэдний бүтээлч үйлээр баяжигдан ашиглах боломжтой сургалтын арга зүйн хувилбаруудыг багтаасан “Багшийн хөтөч” зөвлөмжийг бэлтгэл бүлгийн багш нарт сургалтын дараа хүргэх юм байна.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments