Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг зохион байгуулах нь” сургалтыг цахимаар зохион байгуулахад 128 багш, сургалтын менежерүүд хамрагдлаа.

БШУСС-ын 2020 оны А/280 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ын 3 болон 4 дүгээр хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-г 2021-2022 оны хичээлийн жилд 323 сургуулийн 23462 сурагчийг түүврийн аргаар сонгож, үнэлгээний аргазүйг туршсан билээ. Энэ жил буюу 2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчит ЕБС-ийн 1-р ангид элсэн суралцах бүх суралцагчийг хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд 1-р ангийн бүх бүлгийн багш нар, хөгжим, биеийн тамирын багш нар, бага анги хариуцсан сургалтын менежерүүдэд цахим сургалтыг зохион байгуулснаар тэд сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний аргазүй, зохион байгуулалт, үнэлгээний даалгаврыг гүйцэтгүүлэх аргачлал, үнэлгээний программтай ажиллах аргазүйд зүйд суралцлаа.
МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments