Сургалтын үйл ажиллагаанд инновацыг нэвтрүүлж буй байдал-1

Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн Дизайн технологийн багш О. Гантушаа Дизайн технологийн хичээлийн Хүнсний технологийн кабинетыг төслийн хүрээнд байгуулж сурагчдад хүнсний технологийн хичээлээр талх, бялуу, жигнэмэг, эклер, аяган бялуу, спартак, жимстэй торт, напелион зэрэг 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийх технологийг зааж сурган хичээлийн чанар, хүртээмж, материаллаг орчинг сайжруулсан байна. Хүнсний технологийн кабинетад хичээлээс гадуурх сургалтаар үе тэнгийн сургагч багш бэлтгэх зорилгоор торт, амттан хийх сонирхолтой сурагчдыг дадлагажуулан сургаж 24 сургагч багшийг бэлтгэсэн байна. Сургагч багш нартай хамтран 7 хоног бүр хичээлээс гадуурх сургалт болон хүнсний технологийн бүлэг сэдвийн хүрээнд дунд ангийн 200 гаруй сурагчдад торт амттан хийх анхан шатны мэдлэг чадварыг олгосон байна. Хүнсний технологийн кабинетад хичээлээс гадуурх сургалтын хүрээнд сурагчид материалын орц, бүтээгдэхүүний зардлын тооцоо гаргах чадварт суралцаж, хийсэн бүтээгдэхүүнээ сургуулийн сурагчдад үдийн цайнаар зарж борлуулж сургалтын хэрэглэглэхүүн бүтээгдэхүүний материалыг авах санхүүг өөрсдөө бүрдүүлдэг байна. Уг кабинетыг байгуулж хүнсний технологийн хичээлээс гадуурх сургалтыг явуулснаар сурагчид өөрийн хүссэн амттанг хийх технологийг сурч, бүтээгдэхүүн хийх чадвартай болохоос гадна багаасаа бизнес сэтгэлгээнд суралцах боломж бүрдэж байна.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments