СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЖ БАЙНА.

💬👫💬СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЖ БАЙНА.👫💬👫
💢💢Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлэх үнэлгээ”-г 2021-2022 оны хичээлийн жилд 323 сургуулийн 23462 суралцагчийг түүврийн аргаар сонгож, үнэлгээний аргазүйг туршсан билээ .
💢💢2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэн суралцаж буй бүх суралцагчийг хамруулан 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07ны өдрийн хооронд Үндэсний хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
💢💢Манай аймгийн хувьд тус үнэлгээнд 21 сургуулийн 1600 гаад хүүхэд, түүвэрт хамрагдсан суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч болон төгссөн цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, бэлтгэл бүлгийн багш нар асуулгад хамрагдана.
💢💢Энэхүү үнэлгээний зорилго нь 6 настай хүүхдийн ерөнхий боловсролын сургуульд суралцахад шаардлагатай чадвар, дадал, хандлагыг эзэмшсэн байдлыг бодитой тодорхойлох, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох юм.
💢💢Сургуульд суралцахад шаардлагатай чадвар, дадал, хандлагыг: -Хэл яриа
-Математикийн энгийн төсөөлөл
-Хөдөлгөөн, эрүүл мэнд
-Байгаль, нийгмийн орчин
-Нийгэмшихүйн хөгжил
-Хөгжим
-Дүрслэх урлаг гэсэн агуулгаар үнэлнэ.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments