Сургалтын үйл ажиллагаанд инновацыг нэвтрүүлж буй байдал-3

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБ-ын 3-р сургууль “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Аргыг нь олж амжилтаар жигүүрлэе” хөтөлбөрийг сургуульдаа хэрэгжүүлсэн байна. Уг төслийн хүрээнд бага ангийн сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын бие даан суралцах боломжийг бүрдүүлэх, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд тулгардаг бэрхшээлийг арилгах зорилгоор TINK аппликейшныг бүтээн ашиглаж байна. TINK аппликейшнд байршуулах агуулгыг бага ангийн багш нар хамтран 1-5-р ангийн математикийн хичээлийн өгүүлбэртэй бодлогыг багш, эцэг эх, сурагчдад зориулсан арга зүйгээр боловсруулж оруулсан. Энэхүү аппликейшн нь Andriod8 ISO ухаалаг үйлдлийн системтэй ямар ч гар утас, таблетад суулган ашиглах боломжтой. Тус аппликейшнд одоогоор Монгол хэл, Математик, Хүн орчин, Хүн нийгэм, Иргэний ёс зүй, Хүн байгаль, Дүрслэх урлагийн нийт 50 цахим хичээл, 70 гаруй сорилын санг байршуулан сургалтад ашиглаж байна. Энэхүү шинэ аппликейшныг сургуулийн хүрээнд 1281 сурагч, 2100 эцэг эх, 65 багш тогтмол ашиглаж байна.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments